Арьс эмзэгших хамгийн гол шалтгаан бол хамгаалалтын бүрхүүл гэмтэх. Арьсны хамгаалалтын бүрхүүл гэмтснээс нян бактери арьсны гүнрүү нэвтрэн орж бүтцийг гэмтээдэг, ингээд эрүүл арьсны бүтэц эвдэгдэж эмзэг мэдрэмтгий болдог. Мөн арьс чийг тэжээлээ хадгалах чадваргүй болж ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүн өгөхгүй, юмнаас амархан харшилдаг болдог. Тиймээс та эхлээд заавал хамгаалалтын бүрхүүлээ нөхөн сэргээж арьс чийг тэжээлээ хадгалдаг болгох хэрэгтэй. Арьсны хамгаалалтын бүрхүүл нөхөн сэргэх хугацаа 1 - 6 сар байдаг учраас та тэвчээртэй зөв арьс арчилгааг хийж, эрүүл зөв амьдралын хэв маягийг баримтлаарай. Та хамгаалалтын бүрхүүл гэсэн нийтлэлийг мөн давхар уншаарай, заавал

Бид төрөхдөө л асуудалтай арьстай төрдөггүй, бидний арьс эв эрүүл төрдөг. Гэхдээ бидний амьдралын хэв маяг, буруу арьс арчилгаа арьсны хамгаалалтын бүрхүүл болон бүтцийг өөрчилж арьсанд асуудал үүсгэх гол нөхцөлүүд болдог. Хэтрүүлэн цэвэрлэх : нүүрээ өглөө оройгүй угаадаг мөн ойрхон гуужуулдаг, ширүүн скрабаар үрдэг, ширүүн арчдаг бол арьсны хамгаалалтын бүрхүүл гэмтэж арьс эмзэгшин хэвийн байдлаа алддаг. Нарны хэт ягаан туяа : Хэт ягаан туяаны нөлөөнөөс арьс гэмтэж, хамгаалалтын бүрхүүлийн бүтэц алдагддаг. Энэ нь өвчин, хуурайшилт, арьсны хорт хавдар гэх мэт асуудлуудыг үүсгэдэг. Химийн бодисууд: Бохирдол будгаа болон нарны тосоо цэвэрлэхгүй байх, спирт болон химийн орц найрлага өндөр гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн химийн бодисууд (жишээ нь, угаалгын бодис, ариутгагч) арьсны хамгаалалтын бүрхүүлийг гэмтээж, арьсыг хэт хуурай, эмзэг болгодог. Цаг уурын нөхцөл: Хэт хуурай, хүйтэн цаг уур, мөн хэт дулаан, чийгтэй орчин нь арьсны хамгаалалтын бүрхүүлийг гэмтээж, арьсны чийг алдагдлыг нэмэгдүүлдэг. Мөн хэт халуун усанд орох ч нөлөөлнө. Арьсны өвчин: Дерматит, псориаз, экзема зэрэг арьсны өвчлөлүүд нь хамгаалалтын бүрхүүлийг гэмтээж, арьсны асуудлуудыг үүсгэдэг. Стресс: Психологийн стресс нь арьсны эрүүл мэндэд нөлөөлж, хамгаалалтын бүрхүүлийг сулруулахад хүргэдэг.Амьдралын хэв маяг : алкахол хэрэглээ нь арьсны ус чийгийг хурдтай алдагдуулж арьсыг хэт хуурайшуулснаас арьс эмзэгшин хамгаалалтын бүрхүүл гэмтэх суурь болдог мөн тамхи татах түүний утаа нь чөлөөт радикалуудыг идэвхижүүлж арьсыг гэмтээн хамгаалалтын бүрхүүлийг эвддэг. Гоо сайхны лазер : Лазер эмчилгээ хүчтэй соронзон долгиониор арьсны асуудлыг эмчилдэг боловч хоруу чанар ихтэй, арьсыг эхлээд шууд гэмтээж эмзэг болгодог. Тиймээс лазер эмчилгээний дараа маш хатуу дэглэм барьж арьсыг буцаан нөхөн төлжүүлэхгүй бол цаашид арьсанд маш том асуудлууд үүсдэг.

Юуны түрүүнд бидний бие махбодь маш ухаалаг ажилладаг тэд байгалиасаа өөрийгөө хамгаалах механизмтай байдаг. Бидний арьсны доор хөлс болон тосны булчирхай байрлан ажилладаг. Уг 2 булчирхайн тусламжтайгаар арьс өөрийгөө хамгаалдаг. Яаж вэ гэж үү? Хөлсний булчирхайнаас ус , тосны булчирхайнаас тос ялгаран өнгөн арьсан дээр ялгарч энэ 2 нэгдэл нь арьсны гадна талаар хамгаалалтын бүрхүүл үүсгэж бидний арьсыг нарны хэт ягаан туяа, гадны гэмтэл, бохирдол, нян бактериас хамгаалж арьсны чийгийг хадгалж байдаг гайхалтай байгалийн хамгаалалт юм. Энэ хамгаалалт эрүүл байснаар таны арьс чийгтэй тос даасан гялалзсан, амархан батга гарахгүй, нарнаас өөрийгөө хамгаалах чадвартай, амархан үрчлээ үүсэхгүй, амархан сэвх нөсөө толбо үүсэхгүй эрүүл байх боломжтой юм.
