Арьс эмзэгших хамгийн гол шалтгаан бол хамгаалалтын бүрхүүл гэмтэх. Арьсны хамгаалалтын бүрхүүл гэмтснээс нян бактери арьсны гүнрүү нэвтрэн орж бүтцийг гэмтээдэг, ингээд эрүүл арьсны бүтэц эвдэгдэж эмзэг мэдрэмтгий болдог. Мөн арьс чийг тэжээлээ хадгалах чадваргүй болж ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүн өгөхгүй, юмнаас амархан харшилдаг болдог. Тиймээс та эхлээд заавал хамгаалалтын бүрхүүлээ нөхөн сэргээж арьс чийг тэжээлээ хадгалдаг болгох хэрэгтэй. Арьсны хамгаалалтын бүрхүүл нөхөн сэргэх хугацаа 1 - 6 сар байдаг учраас та тэвчээртэй зөв арьс арчилгааг хийж, эрүүл зөв амьдралын хэв маягийг баримтлаарай. Та хамгаалалтын бүрхүүл гэсэн нийтлэлийг мөн давхар уншаарай, заавал

Хамгийн түрүүнд цэвэрлэгээнээс эхэлнэ. Нүүрийг угаах болон гуужуулахыг шууд зогсооно. Арьс цэвэрлэгээнд зөөлөн сүүн шингэн тосон цэвэрлэгч сонгон зөвхөн оройдоо сүүн шингэнээр цэвэрлэж зөөлөн арчигч спонжоор арчин авна. Үүний дараа хүйтэн талдаа бүлээн усаар нүүрийг зөөлөн шавшиж угаана. Өглөөдөө зөвхөн бүлээн усаар нүүрийг шавшиж угаахад л болно. Харин таны нүүрэн дээр батга үрэвсэл үүссэн бол эмзэг арьсанд зориулагдсан зөөлөн гелин угаагч болон хөөсөн угаагчаар 7 хоногт 1-2 удаа угаахад л болно. Мөн нүүр арчдаг алчуурыг тусдаа байлгаж нүүрийг арчихдаа зөөлөн дарж арчина. Цайруулах, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг болон спирт, үнэр оруулагч бодис, химийн өндөр найрлагатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг шууд зогсооно. Үүний оронд чийгшүүлэх / гиалурон /, нөхөн сэргээх B5 витамин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж арьсны чийгшилийг нэмэгдүүлж хамгаалалтын бүрхүүлийг нөхөн сэргээнэ. Алое вера гел хэрэглэж болно. Арьсанд 7 хоногт 2-3 удаа чийгшүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй маск тавина. Маск тавихын өмнө арьсыг заавал чийгшүүлж тонер түрхэнэ. Маскыг 15 минутаас хэтрүүлж тавьж болохгүй Гадуур гарахдаа заавал нарнаас хамгаалах хамгаалалт хийнэ, химийн гаралтай нарны тос түрхэж болохгүй , Физик нарны тос түрхэнэ. Химийн нарны тос: Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь арьсанд шингэж, нарны туяаг шингээж, химийн урвалыг үүсгэж хамгаалдаг. Физик (илийд, минерал) нарны тос: Цайрын оксид, титаны диоксид зэрэг бодисуудыг агуулдаг. Эдгээр нь арьсны гадаргуу дээр байрлаж, нарны туяаг буцаан тусгадаг.Тэжээллэг хоол хүнс хэрэглэх. Омега-3 тосны хүчил: Загас, хушга, чиа үр, чацаргана гэх мэт хоол хүнсийг хэрэглэж, арьсны чийгшлийг дэмжих.Витамин C, E: Эдгээр витаминыг агуулсан хүнс (нэрс, жимс, ногоо) арьсны хамгаалалтын бүрхүүлийг дэмжихэд тустай. Ус сайн уух: Өдөрт хангалттай хэмжээний ус уух нь арьсны чийгшлийг хадгалахад чухал. Эрүүл амьдралын хэв маягБиеийн дасгал: Биеийн идэвхитэй байдал нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны эрүүл мэндийг дэмжих.Нойр: Хангалттай хэмжээний нойр авах нь арьсны нөхөн сэргээхэд чухал үүрэгтэй.

Юуны түрүүнд бидний бие махбодь маш ухаалаг ажилладаг тэд байгалиасаа өөрийгөө хамгаалах механизмтай байдаг. Бидний арьсны доор хөлс болон тосны булчирхай байрлан ажилладаг. Уг 2 булчирхайн тусламжтайгаар арьс өөрийгөө хамгаалдаг. Яаж вэ гэж үү? Хөлсний булчирхайнаас ус , тосны булчирхайнаас тос ялгаран өнгөн арьсан дээр ялгарч энэ 2 нэгдэл нь арьсны гадна талаар хамгаалалтын бүрхүүл үүсгэж бидний арьсыг нарны хэт ягаан туяа, гадны гэмтэл, бохирдол, нян бактериас хамгаалж арьсны чийгийг хадгалж байдаг гайхалтай байгалийн хамгаалалт юм. Энэ хамгаалалт эрүүл байснаар таны арьс чийгтэй тос даасан гялалзсан, амархан батга гарахгүй, нарнаас өөрийгөө хамгаалах чадвартай, амархан үрчлээ үүсэхгүй, амархан сэвх нөсөө толбо үүсэхгүй эрүүл байх боломжтой юм.
