Нийтлэлүүд

Хамгаалалтын бүрхүүл гэж юу вэ?

2025 оны 11 сарын 05

Юуны түрүүнд бидний бие махбодь маш ухаалаг ажилладаг тэд байгалиасаа өөрийгөө хамгаалах механизмтай байдаг. Бидний арьсны доор хөлс болон тосны булчирхай байрлан ажилладаг. Уг 2 булчирхайн тусламжтайгаар арьс өөрийгөө хамгаалдаг. 

Яаж вэ гэж үү? Хөлсний булчирхайнаас ус , тосны булчирхайнаас тос ялгаран өнгөн арьсан дээр ялгарч энэ 2 нэгдэл нь арьсны гадна талаар хамгаалалтын бүрхүүл үүсгэж бидний арьсыг нарны хэт ягаан туяа, гадны гэмтэл, бохирдол, нян бактериас хамгаалж арьсны чийгийг хадгалж байдаг гайхалтай байгалийн хамгаалалт юм. Энэ хамгаалалт эрүүл байснаар таны арьс чийгтэй тос даасан гялалзсан, амархан батга гарахгүй, нарнаас өөрийгөө хамгаалах чадвартай, амархан үрчлээ үүсэхгүй, амархан сэвх нөсөө толбо 

үүсэхгүй эрүүл байх боломжтой юм. 


Бусадтай хуваалцах