Бүтээгдэхүүн
Dr . Lucel

Эмульс /Пантенол/

25,000

Panthenol нь витаминВ5-н нэгдэл бөгөөд арьсны эд эсийг нөхөн сэргэхэд тусалдаг маш чухал үүрэгтэй найрлага юм. Витамин В5 нь уусамтгай чанартай учраас арьсанд шингэхдээ маш сайн шингэж пантетоны хүчил болж хувирч арьсыг нөхөн төлжүүлж эхэлдэг.

Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

Витамин В5-ын илүү тогтвортой болон арьсанд илүү сайн шингэх чадвартай хэлбэр бөгөөд хүний бие организмд ормогц эсвэл арьсанд түрхмэгц *исэлдэлтийн урвалд орж витамин В5 болж хувирдаг. 2 төрлийн пантенол байдаг: D-panthenol (dexpanthenol) болон L-panthenol. Энэ хоёр нь хоёулаа чийгшүүлэх шинж чанартай ч зөвхөн D-panthenol нь нөлөө, үйлчилгээгээ үзүүлж чаддаг.


Арьсанд үзүүлэх үйлчилгээ:

  • Арьсны эвэрлэг давхаргыг сайн чийгшүүлж чийгшлийн алдагдлаас сэргийлнэ. Улмаар арьсны зөөлөн болон уян хатан байдлыг хадгалж өгнө
  • *Коллаген үйлдвэрлэдэг фибробласт (fibroblasts) эсүүдийн үржлийг идэвхжүүлнэ
  • Шарх эдгээнэ
  • Үрэвсэл дарж арьс тайвшруулахад ач тустай
  • Улайлт багасгаж загатнаа арилгана
  • Шинэ эсийн үйлдвэрлэлийг дэмжиж арьсыг нөхөн төлжүүлнэ


Үс/хуйханд үзүүлэх үйлчилгээ:

  • Үсний өөртөө чийгшил хадгалах чадварыг нь сайжруулна
  • Хуйх тайвшруулна
  • Үсийг зөөлрүүлж гэрэлтүүлнэ
  • Гэмтсэн үсийг нөхөн төлжүүлнэ
  • Үсний үзүүр салаалахын эсрэг үйлчилгээтэй


Бүх төрлийн арьс, хуйханд тохирно.