




Dr . LucelРетинол хөгшрөлтийн эсрэг идэвхитэй найрлагат бүтээгдэхүүн, эмульс нь таны арьсанд нүхжилт үүсгэхгүй маш хөнгөн бүтэцтэй чийгшүүлж давхар тэжээл өгөх бүтээгдэхүүн юм.
Ретинол нь А аминдэмийн нэгдлүүдийн нэг хэлбэр бөгөөд бидний арьсыг эрүүл байлгахад тусалдаг антиоксидант юм. Тодруулж хэлэхэд, антиоксидантууд нь чөлөөт радикалуудын нөлөөнөөс арьсыг тань хамгаалдаг нэг төрлийн молекул юм (олон ашиг тусын зөвхөн нэг нь). Чөлөөт радикалууд нь хэт ягаан туяа, цэнхэр гэрэл, утаа, бохирдол, химийн бодис зэрэг стресст нөлөөлдөг. Бидний бие А аминдэмийг үйлдвэрлэж чаддаггүй тул үр шимийг нь хүртэхийн тулд арьсандаа түрхэж хэрэглэдэг.
Ретинол, гиалуроны хүчил (HA), витамин С, керамид зэрэг нь арьс арчилгааны салбарт алтан стандарт гэж тооцогддог цөөн тооны найрлагад багтдаг. Алтан стандартын найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгон арьсаа арчлах нь сайхан арьсатай байх хамгийн шилдэг арга юм.
Ретинолын арьсанд үзүүлэх гол ашиг тус нь:
• Арьсыг толигор болгож, үрчлээг багасгана.
• Арьсны бүтцийг хамгаалахад тусалдаг коллаген, фибробласт, эластиныг идэвхжүүлж арьсыг чангална.
• Ретинол нь арьсны өнгийг жигд болгож, нөсөө толбо, батганы сорвийг бүдгэрүүлж, арьсыг гуужуулж , жигд гэрэлтсэн болгоно.
• Нүх агшааж, тослогжилтыг зохицуулна
Ретинол нь арьсанд түрхэхэд гадаргуу болон гүнд үйлчилдэг. Гаднаас нь харахад эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг тул гуужуулагчтай адил үр дүнтэй бөгөөд үхэжсэн эсийг арилгаж, шинээр бий болгодог.
Ретинол нь эсийн нөхөн төлжилтийг сайжруулснаар арьсны өнгө үзэмжид маш сайн нөлөө үзүүлдэг: бор толбо багасч, арьс толигор зөөлөн болж, нүхжилт багасан арьс чангардаг.
Ретинол агуулсан маш сайн бүтээгдэхүүнийг байнгын давталттай хэрэглэснээр арьсны наранд түлэгдсэн хэсэг мэдэгдэхүйц эдгэрч, бараан толбонууд бүдгэрэн, томоохон нүхжилтүүд багасаж, хялгасан үрчлээ тэнийдэг. Мөн түүнчлэн арьсны ерөнхий бүтэц сайжран толигор болж, жигд өнгөтэй болдог нь ид шидийн гэмээр.