NaPCA
Opal брэндийн гол орц найрлага нь байгалийн гаралтай чийгшүүлэгч NaPCA юм. Уг найрлага нь таны биед чийгийг гаднаас татаж уг чийгээ хадгалах үйлчилгээтэй. NaPCA орц найрлага нь хүний биеийн төрөлхийн элемент учраас уг найрлагыг хүний биеэс авах боломжгүй харин шар буурцганад ихээр агуулагддаг учраас шар буурцганаас гарган авч гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг. Мэдээж энэ найрлага нь маш үнэтэй байдаг учраас ихэнх гоо сайхны бүтээгдэхүүн ашигладаггүй.
Энэхүү гүн чийгшүүлж чийгийг хадгалдаг орц найрлага нь цөөхөн хэдэн нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнд орсон байдаг ба үс болон бие арчилгаанд Opal brand анх удаа амжилттайгаар нэвтрүүлж хэрэглэгчдийн амин чухал хэрэгцээг хангаж чадсан юм.
Үсний бүтэц арьсны бүтцээс өөр байдаг ба биеийн ил хэсэгт байрласан нар салхи болон гаднын хүчин зүйлсээс арьс болон толгойг хамгаалах гол үүрэгтэй ч гоо сайханд өндөр ач холбогдолтой байдаг гэвч үсийг чийгшүүлэхэд арьснаас хэцүү байдаг. Харин Opal брэндийн чийгшүүлэгч NaPCA агуулсан бүтээгдэхүүн нь таны үсний булцууг чийг тэжээл өгөх замаар арчилж уналтыг зогсоож ургалтыг эрчимтэй дэмжиж өгдөг. Мөн шампунь өөрөө үндсэн цэвэрлэх үүрэгтэй ба Opal брэндийн шампунь хөөсрөх чадвар сайтай, маш жижиг ширхэгтэй хөөс болон задардаг учраас таны үс болон хуйхны ширхэг бүрийг маш зөөлнөөр гүйцэд цэвэрлэхээс эс гадна чухал амин дэмээр хангах тансаг зэрэглэлийн үс арчилгааны бүтээгдэхүүн юм.
NaPCA нь үсэнд шингэж коллаген, эластин уургуудын ялгаруулалтыг түргэсгэж өгснөөр үс бууралтах, өнгөө алдахаас хамгаалах давхар чадвартай. Мөн үсийг гайхалтай чийгшүүлж өгснөөр ургалт эрчимтэй явагдаж эрүүл сайхан урт үстэй байхад тусална.
Opal шампунь үсийг гайхалтай хурдан ургуулдаг нууц нь энэхүү байгалийн гаралтай чийгшүүлэгч NaPCA юм.